Logo
UFE
2023-04-25

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хурал 2023.04.21-ний өдөр боллоо

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хурал 2023.04.21-ний өдөр боллоо

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хурал 2023/04/21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь залуу судлаачдыг дэмжих, салбар дундыг асуудлыг судлах, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, төрийн болон бизнесийн байгууллагуудад таниулах зорилготой юм. 

Энэ жилийн хурлыг Санхүүгийн удирдлагын болон Бизнесийн удирдлагын тэнхимийн 30-н жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсанаас гадна санхүү, бизнесийн асуудлыг эдийн засаг, эрх зүй, мэдээллийн систем зэрэг салбар дундын түвшинд судалж, шинжилгээ, дүгнэлт, санал гаргасан илтгэлүүдийг хоёр салбар хуралдаанаар зохион байгуулсан нь илүү онцлог байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд 6 сургуулийн 54 эрдэм шинжилгээний материал ирснээс, 20 илтгэлийг сүүлийн шатанд хэлэлцүүлж, дараах шалгуурын дагуу шилдгүүдээ тодрууллаа.

Үүнд: 

  • Асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааны урьдач нөхцөлийг тодорхойлсон байдал;
  • Судалгааны дизайн, арга зүй, шинжилгээ; 
  • Дүгнэлт, санал зөвлөмж судалгааны ажлаас урган гарсан эсэх; 
  • Сэдвийн практик ач холбогдол; 
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал. 

Бизнесийн салбар хуралдаанд 

Байр

Сэдэв

Оролцогч

1-р байр

NIH, NSH синдромоос үүдсэн бүлэг доторх мэдлэгийн солилцоо

Э.Амарзаяа (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Б.Цэлмүүн (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Г.Энхжингоо (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

2-р байр

Gen Z үеийнхэн ба ажил олгогчдын ажлын байрны үнэ цэнийн ялгаатай байдлын судалгаа

Г.Лхамсүрэн (Нягтлан Бодох Бүртгэл хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Т.Халиун (Санхүү менежмент хөтөлбөрийн 1-р курс, СЭЗИС)

Ц.Нандин-Эрдэнэ (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

3-р байр

Оюутнуудын хичээлээс халшрах зан төлөвийн судалгаа

Г.Пүрэвзаяа (Маркетинг менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

А.Анужин (Маркетинг менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Ц.Өсөхбаяр (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Тусгай байр

Бусад хүчин зүйлсийг хянасны дараах гэмт хэрэг гаралтад үзүүлэх нөлөө

Ц.Анужин (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС)

 

Санхүүгийн салбар хуралдаанд 

Байр

Сэдэв

Оролцогч

1-р байр

Уламжлалт KYC, e-KYC болон блокчэйнд суурилсан KYC-н харьцуулсан дүн шинжилгээ: Өмнөд солонгосын жишээн дээр

Ж.Энхмаа (Эрхзүй хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

2-р байр

Банкны салбар дахь мөнгө угаах эрсдэлд дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, түүнийг сайжруулах жишиг модел боловсруулах нь

Н.Арман (Банкны менежмет хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) Б.Сугармаа (Банкны менежмет хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС)

3-р байр

IPO-н дараах богино хугацаандах хувьцааны ханшийн хөдөлгөөнийг тайлбарлах нь

Б.Мөрөн (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС) Д.Аюуш (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС)

Тусгай байр

Арилжааны банкууд IPO хийснээр банкны өөрийн хөрөнгийн өгөөжид үзүүлэх нөлөө

Б.Эмүжин (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС) Б.Ариунзул (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС)

СЭЗИС-ийн багш нар болон ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шүүгч нар 2-р шатны шалгаруулалтыг хийв. 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагааг дэмжин Капитрон банк, Транскапитал ББСБ ерөнхий ивээн тэтгэгчээр, Ард Санхүүгийн Нэгдэл, Наранкосметик, Төрийн банк, ББСБ-уудын Холбоо хамтрагч байгууллагаар ажиллав.

Санхүүгийн салбар хуралдаанд 2-р байрыг эзэлсэн Н.Арман, Б.Сугармаа нарт Төрийн банк ажлын байрны урилга, бусад байр эзэлсэн 3-р курсийн оюутнуудад цалинтай дадлага хийх эрхийн батламжийг гардуулсан. Түүнчлэн Транскапитал ББСБ салбар хуралдаануудын эхний 4 байранд орсон оюутнуудад ажлын байрны урилга, цалинтай дадлага хийх боломжийг олгосныг дуулгахад таатай байна. 

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хуралд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэн бүх оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!