2023-08-25
СЭЗИС-ийн бүх түвшний (бакалавр, магистр, доктор) хөтөлбөр магадлагдан итгэмжлэгдэв

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 100 дахь хичээлийн жилийн босгон дээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр "Бизнесийн удирдлага" ба "Менежмент" докторын хөтөлбөрүүдээ үндэсний хэмжээнд, 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж, мэргэжлийн зөвлөлийн 2023-06-22-ы өдрийн 041/13 тоот тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Ийнхүү СЭЗИС-ийн бүх түвшний (бакалавр, магистр, доктор) хөтөлбөр магадлагдан итгэмжлэгдэв.
Эрхэм хүндэт багш, ажилтан, төгсөгч, оюутан, суралцагч, хамтрагч, түншүүд та бүхэндээ маш их баярлалаа.
Хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олондоо ажлын амжилт хүсье!