2023-09-14
СЭЗИС БНСУ-ын Gandong их сургуультай хамтран ажиллах харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа

Талууд санамж бичгийн хүрээнд багш, судлаач, оюутан солилцох, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, солонгос хэлний шалгалтын төв байгуулах, сургалтын орчин нөхцөл сайжруулах, интерактив анги танхим тохижуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Харилцан ойлголцох санамж бичигт СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Gandong их сургуулийн ерөнхийлөгч Seo Seok Hae нар гарын үсэг зурлаа.
Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье.