Үндсэн үүрэг:
СЭЗИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тулгуурласан мэргэжлийн хөтөлбөрийн зорилгод нийцсэн мэдлэг, чадвар, дадлыг оюутан, суралцагчдад олгох, тэднийг манлайлж үлгэрлэх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Экономиксийн үндэс, хөдөлмөрийн эконометрик хичээл заах боломжтой бол давуу талтай.
- Эдийн засгийн судалгаа шинжилгээнд өргөн ашигладаг програм хангамж (R, stata, EViews) ашигладаг байх.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
- Мэргэжлээрээ тасралтгүй хөгжих хүсэл тэмүүлэлтэй
Бүрдүүлэх бичиг баримт:
- Анкетын маягт татаж авч, бүрэн бөглөж ирүүлэх;
- Хувь хүний танилцуулга (CV);
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
Дээрх анкет, материалыг бүрдүүлж hr@ufe.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 88043228, 77774400