Logo
UFE
2023-11-01

Төслийн менежмент хичээлийн хүрээнд “Хайраар бүтээе” төсөл амжилттай хэрэгжлээ

Төслийн менежмент хичээлийн хүрээнд “Хайраар бүтээе” төсөл амжилттай хэрэгжлээ

Төслийн менежмент хичээлийн хүрээнд “Zero to hero” баг “Хайраар бүтээе” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь асрамжийн газар өсөж торниж буй хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад чиглэсэн. 

Судалгааны хүрээнд тэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн асрамжийн газруудаас Lotus асрамжийн газрыг сонгосон аж. Энэхүү ТББ нь Гачууртад байрлалтай ба нийт 60 гаруй хүүхдийг асран хамгаалдаг байна. 

Төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэжээ. Тухайлбал:

  • Зургийн өрөөг бүрэн засварлаж тохижуулсан
  • Хүүхдүүдэд зориулан зургийн хэрэгслийг бэлэг болгон өгсөн.
  • Төслийн хаалтын хүрээнд Cobalt клубтэй хамтран зургийн сургалт зохион байгуулсан
  • Төслийн багийн гишүүн Б.Лхагвасүрэн pубик шооны сургалтыг орсон.

Төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чиглүүлэгч багш  П.Баяржаргал, төслийн спонсор О.Даваацэрэн Б.Түвшинжаргал, төслийн багийн ахлагч Б.Соёлмаа нарт талархсанаа илэрхийлье.