2025-09-05
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Бизнес Модель ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон Бизнес Модель ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлийн хүрээнд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн багш судлаачид, оюутан суралцагч, гарааны болон жижиг дунд бизнесүүдийн хамтын ажиллагааг дэмжих, инноваци, судалгаанд суурилсан бизнесийн шийдлийг бодит ажил хэрэг болгох зорилготой 10 жилийн төсөл хэрэгжүүлэх юм.
Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүдээс дурдвал:
- Холбогдох сургалт, хөтөлбөрийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх
- Судалгаа, инноваци, бизнесийн практик шийдлийг салбартаа нэвтрүүлэх
- Энтрепренершип хөтөлбөр Оюутан судлаачдын оролцоог дэмжих
- Гарааны бизнесийн инкубатор төвийг хамтран хөгжүүлэх зэрэг болно.