Logo
UFE
2023-12-08

Швейцарийн BHMS-тай олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Швейцарийн BHMS-тай олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

СЭЗИС нь Швейцар улсын бизнес, зочлохуйн үйлчилгээний салбарт сургалтаараа тэргүүлдэг Business and Hotel Management School /BHMS/-тай хамтаын ажиллагааны гэрээ байгуулан 3+1, 3+2 гэсэн хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

СЭЗИС-ийн оюутан 3 жил суралцаад 1 жил бакалавр, дахин 1 жил магистрын хөтөлбөрт суралцан хоёр улсын боловсролын димплом авах боломжтой болно.

Суралцах мэргэжил:

  1. Олон улсын бизнесийн менежмент - Global business management /BA/
  2. Зочлохуйн үйлчилгээ - Hospitality  /BA/

Хөтөлбөрийн онцлог

  • Швейцарын боловсролын зэрэг, ажлын туршлага 
  • Англи хэлээр сургалт явна
  • 6 сарын сургалтыг салбартаа ажилладаг, мэргэшсэн багш нар 
  • 6 сарын цалинтай дадлага 
  • Сургалтын төлбөрт зарим амжиргааны зардал багтдаг

Мөн бусад мэргэжлийн оюутнууд зуны сургалтад хамрагдах боломжтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.bhms.ch/ цахим хуудаснаас авна уу.

Амжилт хүсье.