СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрйин элсэлт /2025-2026 оны хичээл/

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ хичээлийн жилд нийт 17 мэргэжлээр, 6 төрлийн хөтөлбөрт элсэлт авч байна.
Хөтөлбөрүүд:
Үндсэн хөтөлбөр
Олон улсын хамтарсан (2+2)
Олон улсын мэргэжлийн диплом олгох (BTEC)
Олон улсад дамжин суралцах хөтөлбөр (Rotation)
Олон улсын мэргэшсэн зэргийн (ACCA, CGMA)
Интерактив хөтөлбөр
Энэ хичээлийн жилийн элсэлтийн онцлог:
3 жил - Бизнесийн удирдлагын бакалавр (BBA) болон нийгмийн ухааны (BA) бакалаврын хөтөлбөрт 3 жилд 120 кредит цаг судлан төгсөх боломжтой.
Олон улсын дипломтой хөтөлбөр - Их Британийн боловсролын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын дипломтой BTEC (Business and Technology Education Counsil) хөтөлбөр Бизнес, Дата аналист мэргэжлээр элсэлт авч байна.
Олон улсад дамжин суралцах Rotation хөтөлбөр - 3 жилийн хугацаанд 4 улсын 4 сургууль суралцах олон улсад дамжин суралцах хөтөлбөр шинээр элсэлт авч байна.
СЭЗИС-д бүртгүүлснээр шинэ элсэгчдэд зориулсан Цахим зөвлөх үйлчилгээнд хамрагдан ур чадварын сорил өгч 30 хүртэлх оноог ЭЕШ-ын дүн дээр нэмэлтээр авч суралцагчийн эрэмбийг дээшлүүлэх боломжтой. Хяналтын тоонд багтаан шалгуур хангасан элсэгчид мэргэжлээ сонгоно. Ур чадварын сорил 2025.06.21-нд дуусна.
Элсэлтийн шалгуур, хяналтын тооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудаст байрлах “Элсэлтийн журам”-аас авна уу.
Зохион байгуулагдах үйл ажиллагааны чухал өдрүүд:
Элсэлтийн бүртгэл дуусах хугацаа: 2025.06.21
СЭЗИС-ийн нэрэмжит олимпиад 2025.06.20-нд зохион байгуулагдаж дуусна.
Шинэ элсэгчийн тэтгэлэг, шилдэг болон хөнгөлөлттэй элсэгчийн материал хүлээн авах хугацаа 2025.06.21-нд хаагдана.
Мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг 2025.06.21,22ны өдөр СЭЗИС-ийн С байрны 103 тоотод өгнө.
|
|
Холбоо барих:
Элсэлтийн цахим хуудас: www.admission.ufe.edu.mn
Цахим зөвлөх үйлчилгээний талбар: www.online.ufe.edu.mn
Цахим хаяг: admission_bachelor@ufe.edu.mn
Үндсэн хөтөлбөр: 85058035
Хамтарсан хөтөлбөр: 85058052
Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр: 91999111
Интерактив хөтөлбөр: 99078464
Олон улсад дамжин суралцах хөтөлбөр: 99116287, 99804389