Оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурлын удирдамж

Санхүү эдийн засгийн их сургуулиас (СЭЗИС) эдийн засаг, эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах удирдамж. Оюутны эрдэм шинжилгээний XVI хурал нь СЭЗИС-ийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Хурлын зорилго:
Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжихэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ:
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хуралд эрх зүй, нийгэм, эдийн засаг, бизнес, санхүү, мэдээллийн систем, гадаад хэлний чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй бүх оюутан суралцаж буй хэлбэрээс үл хамааран (өдрийн, бүтэн цагийн, шаталсан сургалттай, бямба гаргийн, оройн, цахим, алсын зайн эчнээ гэх мэт) оролцох боломжтой.
Зохион байгуулалт:
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурлыг СЭЗИС-ийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого, СЭЗИС-ийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 3 салбар хуралдаанаар зохион байгуулах ба 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
Салбар 1
“Эдийн засаг, санхүү салбар хурал”-д дараах чиглэлийг багтаана. Үүнд:
● Эдийн засаг
● Банк, санхүү
● Даатгал
● Финтек
● Цахим мөнгө, блокчайн
● Зан төлөвийн санхүү
Салбар 2
“Бизнес, менежментийн салбар хурал”-д дараах чиглэлийг багтаана. Үүнд:
● Бизнесийн удирдлага
● Маркетинг
● Энтрепренершип, инноваци
● Мэдээллийн системийн менежмент
● Аялал жуулчлалын менежмент
● Зочлохуйн үйлчилгээний менежмент
● Нягтлан бодох бүртгэл
Салбар 3
“Хүмүүнлэг, нийгмийн ухаан, эрх зүйн салбар хурал”-д дараах чиглэлийг багтаана. Үүнд:
● Боловсролын удирдлага
● Хүмүүнлэг, нийгмийн ухаан
● Эрх зүй
● Нийгмийн оролцоо, түншлэл
Үе шат
Эрдэм шинжилгээний хурал нь дараах хоёр үе шаттай явагдана.
Эхний шат:
Оюутан судалгааны бүрэн эх материалаа 2024 оны 4-р сарын 4-ны 18:00 цагаас өмнө http://research.ufe.mn/ цахим хуудсанд бүртгүүлж, оролцох салбараа сонгон электрон хэлбэрээр явуулна.
Электрон хэлбэрээр ирүүлсэн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комиссын гишүүд урьдчилан шүүж, хоёр дахь шатанд оруулах илтгэлийг шалгаруулна. Комиссын гишүүд дараагийн шат руу оруулсан илтгэлийг аман эсвэл постер илтгэлийн аль хэлбэрээр танилцуулахыг шийдвэрлэнэ.
Хоёр дахь шат:
Шалгарсан бүтээлүүдийг постер илтгэл эсвэл аман илтгэл хэлбэрээр нэгтгэсэн хуралд хэлэлцэж, салбар бүрээс эхний гурван байрыг шалгаруулж, урамшуулна.
Хугацаа
- Судалгааны бүтээлийг бүрэн эхээр 2 өргөтгөл (doc болон pdf)-өөр 2024 оны 4-р сарын 4-ны 18:00 цагаас өмнө http://research.ufe.mn/ цахим хуудсаар электрон хэлбэрээр хүлээн авна.
- Хоёр дахь шатанд шалгарсан бүтээлийг 2024 оны 4-р сарын 11-ний дотор мэйлээр мэдэгдэнэ.
- Шалгарсан бүтээлийн танилцуулга (ppt) файлыг 2024 оны 4-р сарын 17-ны 15:00 цаг хүртэл http://research.ufe.mn/ цахим хуудсаар, хэвлэсэн постерийг мөн цагт СЭЗИС-ийн B байрны 502 тоотод хураалгана. /Холбогдох дугаар: 88301003/
- Шалгарсан шилдэг илтгэлүүдийн нэгдсэн хуралдааныг 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 09.00 цагт СЭЗИС-ийн С байрны 4 давхарт зохион байгуулна.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Багийн гишүүдийн тоо: 3 хүртэлх
- Хэл: Монгол эсвэл Англи
- Удирдагч багштай байна
Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:
- “СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурал”- д илтгэх судалгааны ажлын сэдэв нь салбар хурлуудын хэлэлцэх чиглэлд нийцсэн байна
- Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Бичвэрт тавигдах шаардлага
- Үндсэн бичвэрийн формат:
- Үндсэн бичвэрийн фонт -[Times New Roman, 12pt, баруун зүүн талаасаа зэрэгцсэн, мөр хоорондын зай [(Spacing: After 6pt, Before 6pt), (Line spacing: Multiple At 1.5sp)].
- Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.
- Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
- БҮТЭЭЛИЙН НЭР
- ЗОХИОГЧИЙН ОВОГ НЭР, ХАЯГ, ЭЛЕКТРОН ШУУДАНГИЙН ХАЯГ, УТАСНЫ ДУГААР
- ТОВЧ ХУРААНГУЙ
- ТҮЛХҮҮР ҮГ
- ҮНДСЭН ХЭСЭГ
- БҮЛЭГ. Судлагдсан байдал [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна. Бүлгийг ром тоогоор дугаарлана.]
- Дэд бүлгийн нэр [зүүн талаас зэрэгцсэн байна.] Араб тоогоор бүлгийг баримталсан дугаартай байна.]
- 1.1.1 Дэд бүлгийн доторх гарчиг [зүүн талаас зэрэгцсэн байна. Араб тоогоор дэд бүлгийг баримталсан дугаартай байна.])
- БҮЛЭГ. Судалгааны арга зүй [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна. Бүлгийг ром тоогоор дугаарлана.] )
- БҮЛЭГ. Үр дүн, шинжилгээ, хэлэлцүүлэг [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна. Бүлгийг ром тоогоор дугаарлана.]
- ДҮГНЭЛТ [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна.]
- САНАЛ, ЗӨВЛӨМЖ [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна.]
- НОМ ЗҮЙ [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна.]
- Ном зүйн үндсэн бичвэрийг үргэлжилүүлсэн хуудасны дугаар тавигдана.
- Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
- Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.5sp)].
- Ном зүйг үндсэн хэсгийн дараа шинэ хуудаснаас эхлэн, хавсралтын өмнө байрлуулна.
- “Ном зүй” гэсэн гарчгийг хуудасны эхэнд, голд (Center) байрлуулна.
- Ном зүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
- Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.
- ХАВСРАЛТ [ALL CAPS, зүүн талаас зэрэгцсэн байна.] Хавсралтын бичвэр үндсэн бичвэрийн ерөнхий шаардлагад нийцсэн байна.
- Хавсралт нь ном зүйн араас хуудасны дугаар тавигдана.
- Хавсралтад судалгааны ажилтай холбоотой нэмэлт мэдээллүүдийг багтаана. Тухайлбал:
- Ярилцлагын тэмдэглэл
- Өгөгдөл
- Санал асуулгын хуудас
- Тоног төхөөрөмжийн нарийвчилсан тодорхойлолт
- Хууль, дүрэм, журмын тодорхой зүйл заалт
- Үндсэн бичвэртэй холбоотой хавсралтад тусгах шаардлагатай гэж үзсэн мэдээллүүд
- Хавсралтыг эрдмийн ажлын төгсгөлд 20 хуудаснаас хэтрүүлэхгүйгээр оруулна
- Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Үүнд: СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9-р сарын 28-ны өдрийн 188 тушаалаар баталсан “Эшлэл авах, эх үүсвэрийг заах болон номзүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.
- Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртэлх хуудсанд багтана.
- Бүтээл нь Microsoft Office хэрэглээний программ дээр хийгдсэн,*.doc,*.Бичвэрийн үсгийн pdf өргөтгөлтэй байна.
- Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
- Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.
- Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-> Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.
- Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
- Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.
- Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.
- Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.
- Номзүй -[Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]
- Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
- Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
- Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
- Номзүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй. Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.
Постер илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
- Постер илтгэлийн цаас нь A1 /59.5 x 84.1 cm/ хэмжээтэй байна.
- Постер илтгэл нь дор дурдсан агуулга, бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
- Өгүүллийн нэр
- Удиртгал
- Арга зүй
- Үр дүн
- Дүгнэлт
- Ном зүй
- Постер илтгэлийг бэлдэх аргачлал нь эрдэм шинжилгээний өгүүллийнхтэй ижил байна. Зураг, бүдүүвч, өнгө, будаг, зохиомж нь зохицол, нийцэлтэй, уншигдахуйц байна.
Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааны урьдач нөхцөлийг тодорхойлсон байдал
- Судалгааны арга, арга зүй, шинжилгээ
- Дүгнэлт, санал судалгааны ажлаас урган гарсан байдал Практик ач холбогдол
- Шинэлэг санаа дэвшүүлсэн эсэх
Шагнал:
Нэгдсэн хуралдааныг дээр дурдсан нэгтгэсэн 3 салбараар 2024 оны 4-р сарын 19-ний өдөр танхимаар зохион байгуулах бөгөөд видео бичлэг болон live хийж, олон нийтэд түгээнэ. Нэгтгэсэн 3 салбараас тус бүр дараах байр эзлүүлнэ. Үүнд:
- 1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тусгай байр: Өргөмжлөл, гарын бэлэг
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт оролцогчдод “БАТЛАМЖ” гардуулан, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг сургуулийн цахим хуудсанд байршуулж, олон нийтийн хүртээл болгоно.


