Logo
UFE
2026-05-15

СЭЗИС Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

СЭЗИС Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

“Татвар төлөгчдийн өдрүүд-2026”-ын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Татварын газар хамтран нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг шалгаруулсны дунд Санхүү эдийн засгийн их сургууль шалгарч, “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” шагналыг хүртлээ.

 

Бид татварын тухай хууль, дүрэм, стандартыг даган мөрдөж, нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байх болно.