2024-05-29
ШИЛДЭГ ЭЛСЭГЧ

Амжилттай сурч буй сурагчид дараах тохиолдолд хүсэлт гарган “Шилдэг элсэгч”-ээр элсэн суралцах боломжтой. Доорх чиглэлээс нэгийг сонгон хүсэлт гаргана.
Үүнд:
- Олон улсын болон улсын математикийн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд хүссэн мэргэжилдээ элсэн суралцах;
- Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медаль байрт шалгарсан тохиолдолд элсэн суралцах;
- Мэдээлэл зүйн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Мэдээллийн системийн хөтөлбөрт элсэн суралцах;
- Нийгмийн ухааны олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Эрх зүйн хөтөлбөрт элсэн суралцах;
- Гадаад хэл, түүх, газар зүйн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Аялал жуулчлал, зочлохуйн хөтөлбөрт элсэн суралцах;
- Олон улсын болон улсын урлаг, спортын тэмцээнд медальт байр шалгарсан тохиолдолд сурлагын амжилтыг үндэслэн мэргэжил сонголт хийх;
- СЭЗИС-ийн нэрэмжит “Математик, Англи хэл”, “Нийгмийн тухай мэдлэг” олимпиадын шагналт байр эзэлсэн элсэгч нар Шилдэг элсэгч”-ээр элсэн суралцах боломжтой.
“Шилдэг элсэгч”-ээр элсэх хүсэлтийг 2024.06.10-ны дотор СЭЗИС-ийн “Цахим зөвлөх үйлчилгээ”-ний талбараар хүлээн авна. Ирүүлсэн материалыг элсэлтийн комисс шалган, 2024.06.15-ны дотор суралцах урилгыг гардуулна.