Logo
UFE
2024-11-04

Эдийн засаг, санхүүгийн тайлбар толь бичгийн цахим хуудасны нээлт боллоо

Эдийн засаг, санхүүгийн тайлбар толь бичгийн цахим хуудасны нээлт боллоо

СЭЗИС-ийн UFE next 100 ажлын хэсгийн санаачилгаар Монголбанк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсэн байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан санхүүгийн зах зээлд оролцогчид, эрдэмтэн судлаачид, оюутан залууст зориулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг нэгтгэн боловсрууллаа. toli.mongolbank.mn цахим хуудсыг 2024.11.01-ны энэ өдөр СЭЗИС-ийн 100 жилийн олон нийтийн хүртээл болголоо. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, СЭЗИС-ийн 100 жилийн ой, Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан шинэчлэгдсэн тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3700 орчим Англи, Монгол нэр томьёоны тайлбараас бүрдэх ба Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. 

Нэр томьёоны тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм. 

Тайлбар толь бичгийн онцлог: 

  • Нийт 11 бүлгийн 3700 орчим Англи, Монгол нэр томьёо, түүний тайлбарыг багтаасан, 

  • Бүлэг 1 - Эдийн засаг - 527 үг 

  • Бүлэг 2 - Санхүү - 502 үг 

  • Бүлэг 3 - Хөрөнгийн зах зээл - 919 үг 

  • Бүлэг 4 - Банк - 269 үг 

  • Бүлэг 5 - Даатгал - 420 үг 

  • Бүлэг 6 - Бичил санхүү - 471 үг 

  • Бүлэг 7 - Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх - 180 үг 

  • Бүлэг 8 - Гадаад худалдаа, төлбөр тооцоо - 56 үг 

  • Бүлэг 9 - Санхүүгийн бодлого зохицуулалт болон хэлцэл - 101 үг 

  • Бүлэг 10 - Финтек (Виртуал хөрөнгө, Сэндбокс) - 103 үг 

  • Бүлэг 11 - Тогтвортой санхүү болон санхүүгийн хүртээмж - 93 үг 

  • Хэзээ ч, хаанаас ч цахим хэлбэрээр хандах боломжийг бүрдүүлсэн, 

  • Шинэ үг нэмэх, үгийн орчуулга, тайлбарт санал өгөх, зах зээлд ашиглагдах нэр томьёог шинээр нэмж оруулах боломжтой. 

Нээлтээ хийж буй цахим толийг "Санхүүгийн боловсрол" аппликейшн дээр тусгай хэсэг болгон нэмэх ба хэвлэмэл ном хэлбэрээр тун удахгүй олон нийтийн хүртээл болгоно. Дашрамд сонирхуулахад, уг тайлбар толь бичгийг Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан 4 бүлгийн 1300 орчим үгтэйгээр 2015 онд анхлан гаргаж байжээ. 

Нээлтээ хийж буй цахим толийг "Санхүүгийн боловсрол" аппликейшн дээр тусгай хэсэг болгон нэмэх ба хэвлэмэл ном хэлбэрээр тун удахгүй олон нийтийн хүртээл болгох болно. 

Эдийн засаг, санхүүгийн тайлбар толь бичгийн ажлын хэсэг 

Редактор 

  1. Р.Ринчинбазар - Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Sc.D (Эдийн засгийн шинжлэх ухааны доктор) 

  1. Р.Амаржаргал -  СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, Ph.D, профессор 

 

Монгол банк 

Ажлын хэсгийн ахлагч 

  1. Н.Батжин - Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах эдийн засагч, MBA, MA 

Гишүүд 

  1. Б.Дуламзаяа - Монголбанк Судалгаа статистикийн газрын хэлтсийн захирал, MPA (Эдийн засгийн бодлого) 

  1. Б.Лхагважав - Монголбанк Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч, MSc (Хөгжлийн эдийн засаг) 

  1. М.Нинжбадгар - Монголбанк Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн, LLM 

  1. Д.Цэрэнбат - Монголбанк Төлбөр тооцооны газрын ахлах хянан шалгагч BCS (Information systems) 

  1. Б.Мөнхзул - Монголбанк Санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч, MSc (Санхүү) 

  1. Б.Азжаргал - Монголбанк банкны бүтцийн өөрчилөлт бодлогын газрын хянан шалгагч, MBA 

  1. Ж.Солонго - Монголбанк банкны бүтцийн өөрчилөлт бодлогын газрын ахлах хянан шалгагч, MA (Эдийн засаг) 

  1. Э.Одонтунгалаг - Монголбанк банкны бүтцийн өөрчилөлт бодлогын газрын хянан шалгагч, BEc (Эдийн засаг) 

  1. Н.Ариунцэцэг - Монголбанк Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн эдийн засагч 

  1. Д.Анударь - Монголбанк Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн эдийн засагч 

  1. Б.Мөнхболд - Монголбанк Санхүүгийн мэдээллийн албаны шинжээч 

Нарийн бичиг 

  1. Г.Ананд - Монголбанк Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн эдийн засагч, BSc (Санхүү) 

 

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 

Ажлын хэсгийн ахлагч 

  1. Б.Мөнхзаяа - UFE next 100 ажлын хэсгийн ахлагч, СЭЗИС Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Ph.D 

Гишүүд 

  1. Д.Түвшинжаргал - СЭЗИС Экономиксийн тэнхимийн эрхлэгч, Ph.D 

  1. М.Халиун - СЭЗИС Салбар дундын судлалын тэнхимийн эрхлэгч, Ph.D 

  1. С.Норжинлхам - СЭЗИС Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, Ph.D 

  1. А.Ёндон - СЭЗИС Олон улсын сургуулийн захирал, Ph.D 

  1. Г.Ичинноров - СЭЗИС Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, MBA 

  1. Д.Оюун - СЭЗИС Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, MBA 

  1. Б.Даваажаргал - СЭЗИС Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн институтийн эрхлэгч, MBA 

  1. А.Одгэрэл - СЭЗИС Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, MBA 

  1. Н.Саранчимэг - СЭЗИС Мэдээллийн систем менежментийн тэнхимийн эрхлэгч, MSc 

Нарийн бичиг 

  1. Б.Батнамуун - СЭЗИС Бакалаврын сургалт, судалгааны албаны ажилтан, MBA 

 

Санхүүгийн зохицуулах хороо 

Ажлын хэсгийн ахлагч 

  1. Б.Батчимэг - СЗХ-ны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын Сэндбоксын албаны дарга, MPP (Эдийн засгийн бодлого) 

Гишүүд 

  1. Б.Дөлгөөн - СЗХ Үнэт цаасны газрын дарга 

  1. А.Нинжин - СЗХ Үнэт цаасны газрын ахлах зөвлөх, АНУ-ын Жорж Вашингтоны их сургууль "Хөрөнгийн зах зээл хөтөлбөр" төгсөгч 

  1. Э.Сайнзаяа - СЗХ Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын референт 

  1. Д.Энхмаа - СЗХ Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын референт, MBA 

  1. К.Булбул - СЗХ Хадгаламж, зээлийн хоршооны газрын референт, MBA 

  1. Х.Тэмүүлэн - СЗХ Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах мэргэжилтэн 

  1. Б.Цолмонтуяа - СЗХ Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч 

  1. М.Мичидмаа - СЗХ Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн 

  1. А.Уянга - СЗХ Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч 

Нарийн бичиг 

  1. Д.Дашням - СЗХ Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын ахлах референт, MMS, MPP 

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны толь бичгийг хамтран бүтээсэн редактор, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдэд талархал илэрхийлье. 

Монгол Улсад орчин үеийн банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!. 

Тайлбар толь бичгийн веб хуудас:  toli.mongolbank.mn