СЭЗИС Монгол улсын анхны “Approved Partner” боллоо

СЭЗИС Монгол улсаас анх удаа British Counсil-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалтын эрхийг авч албан ёсны “Approved Partner” боллоо. Олон улсын сургууль энэ хичээлийн жилд сургуулийн стратеги зорилгыг хангах ажлын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын эрхийг авч сургалтадаа нэвтрүүллээ. Энэхүү шалгалтын эрхийг авснаар Англи хэлний сургалтад хөндлөнгийн аудит тогтмол хийлгэж тасралтгүй сайжруулах үйл явцаар хангах , оюутан төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшингийн сертификат авах, гадаад хэлний багш нарт зориулсан багш хөгжлийн сургалт авах зэрэг олон ач холбогдолтой юм. Дэлхийн 150 гаруй орны нэр хүнд бүхий 300 гаруй их дээд сургуулиуд болон тухайн улсын боловсролын яамдууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байгаа, хиймэл оюун ухаанд суурилсан, суралцагчийн түвшинг маш нарийн тогтоодог шалгалт юм.