Logo
UFE
2025-05-01

СЭЗИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг "Оюутны лиг"-ээс хүрэл медаль хүртлээ

СЭЗИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг "Оюутны лиг"-ээс хүрэл медаль хүртлээ

Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн Монголын бүх их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “ОЮУТНЫ ЛИГ”-т Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай О.Билгүдэй ахлагчтай сагсан бөмбөгийн шигшээ баг “ХҮРЭЛ МЕДАЛЬ” хүртлээ. 3 жил оюутны лигийн FINAL FOUR-т шалгарч олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хүрэл медалийн эзэд болж чадлаа. Мөн багийн хамгаалан тоглогч Энтрепренершип институт хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Г.Өнөболд “ОЮУНЛАГ ТАМИРЧИН”-аар шалгарч бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнуулсан амжилттайгаар энэхүү лигийн тэмцээнээ өндөрлүүллээ. Амжилт гаргасан нийт тамирчдадаа халуун баяр хүргэж дараа дараагийн тэмцээн, уралдаанд нь амжилт хүсье.

Багийн дасгалжуулагч ОУХМ Б.Пүрэвдорж, туслах дасгалжуулагч Олон улсын хэмжээний шүүгч Д.Амьбөх, Менежер Ж.Энхболд, Эмч М.Дорждэрэм, Маркетинг хариуцсан Экономиксийн тэнхимийн 2-р курсийн оюутан А.Номинзул нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.