Logo
UFE
2026-04-10

"Academic collaboration session" боллоо ..

"Academic collaboration session" боллоо ..

СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн Докторын хөтөлбөр, Төлөвлөлт хүний нөөцийн алба хамтран, багш, докторантуудын судалгааны ур чадварыг дэмжих, салбарын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Academic collaboration session” ээлжит уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн профессор, доктор Г.Батхуяг зочноор уригдан оролцож “Code red: Бизнесийн боловсролын ирээдүй” сэдвээр илтгэн, эрдэмтэн судлаачид, докторантуудын сонирхсон асуултад хариулав.

СЭЗИС-ийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант Б.Түвшинжаргал “Жижиг бизнесийн сөрөн тэсвэрлэх чадварт үзүүлэх нийгмийн капиталын нөлөөллийн судалгаа” сэдэвт судалгааны ажлынхаа явц, зарим үр дүнгээс танилцуулсан юм.