Logo
UFE
2026-06-10

Медиа салбарын 25 манлайлагч “Медиа Энтрепренершип” хөтөлбөрийг амжилттай төгслөө.

Медиа салбарын 25 манлайлагч “Медиа Энтрепренершип” хөтөлбөрийг амжилттай төгслөө.

Тус хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнуудын манлайлал, стратегийн сэтгэлгээ, инновац болон бизнес хөгжүүлэлтийн ур чадварыг дээшлүүлэх, медиа байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм. Сургалтын хугацаанд оролцогчид салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, инновацлаг шийдэл боловсруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлэх боломжийг судлан ажилласан байна. 

Хөтөлбөрт хэвлэл мэдээллийн салбарын 18 байгууллагын 25 удирдах ажилтан хамрагдаж, 14 долоо хоногийн турш сургалт, воркшоп болон төслийн ажилд оролцлоо. Оролцогчид баг болон ажиллаж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүд боловсруулан, төслийн санаа, бизнесийн загвар, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. 

Хөтөлбөрийн төгсөгчид 

“Медиа Энтрепренершип” хөтөлбөрийг дараах 25 оролцогч амжилттай төгсөж, батламжаа гардан авлаа.  

  • Г.Зулзага – Монгол HD ТВ, Нэвтрүүлгийн албаны продюсер 

  • Б.Алтантуяа – Niigem News Agency, захирал 

  • З.Энхболор – Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК, Мэдээллийн хэлтсийн захирал 

  • Ж.Гантулга – Studix Content Factory, “Трүтфулнесс” ХХК-ийн үүсгэн байгуулагч 

  • О.Үлэмж – Impact 360, Гүйцэтгэх захирал 

  • Ч.Гангэрэл – Тойм Инк ХХК, Эрхлэгч 

  • Г.Байгаль – NewsUp.mn сайтын Ерөнхий редактор 

  • Э.Энхжаргал – ETV телевизийн нэвтрүүлэгч, Мэдлинк төслийн продюсер 

  • Р.Оюунцэцэг – Factcheck.mn, Ерөнхий редактор 

  • Г.Сувд-Эрдэнэ – Barilga.mn, Ерөнхий редактор 

  • Т.Намуунболор – Pomidor media ХХК, Гүйцэтгэх захирал 

  • Ц.Цэрэндолгор – Пийк Медиа Групп ХХК 

  • Б.Батцэцэг – Positive Dadal, Ерөнхий редактор 

  • Ц.Мөнхзул – Тогтвортой хөгжил сэтгүүлчдийн клуб 

  • Д.Даваадулам – “Амгалан дэлхий” ТББ, Тэргүүн 

  • Т.Оюунмарал – CNBC Mongolia, Санхүү хариуцсан захирал 

  • Б.Сананцэцэн – CNBC Mongolia, Продюсер 

  • Ч.Мядагмаа – CNBC Mongolia, Ахлах редактор 

  • Д.Ганга – CNBC Mongolia, Ерөнхий продюсер 

  • Х.Жавзмаа – Улаанбаатар телевиз ХХК, Мэдээллийн албаны дарга 

  • С.Дэлгэрмаа – Монгол ТВ, Шууд нэвтрүүлгийн ерөнхий продюсер 

  • Л.Анударь – Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хөтөлбөр хариуцсан захирал 

  • Ч.Энхжаргал – Монголын Үндэсний Малчин телевиз, Ерөнхий продюсер 

  • П.Нямбаяр – П.Нямбаяр – Парламентын Суваг ХХК, Дэд захирал 

  • Б.Баяртогтох – Mining.mn, Эрхлэгч 

 

Төгсөлтийн ажлын хүрээнд оролцогчид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж, постер илтгэл болон төслийн эх загвараа танилцуулан хамгаалав. Шалгаруулалтын комисс төгсөлтийн ажлын тайлан, инновацлаг байдал, хэрэгжих боломж, нийгмийн үр нөлөө, төслийн шинэлэг санаа болон танилцуулгын ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийсэн байна. 

Үнэлгээний дүнгээр дараах төгсөгчид шилдгээр шалгарлаа. 

🏆 Шилдэг төгсөгч 

  • Пүрэвсүрэнгийн Нямбаяр – Парламент ХХК-ийн дэд захирал 

🌟 Онцлох төгсөгчид 

“Шилдэг судалгаа” 

  • Эрдэнэбатын Энхжаргал – ETV телевизийн нэвтрүүлэгч, “Мэдлинк” төслийн продюсер 

“Шилдэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт” 

  • Төмөрбаатарын Оюунмарал – CNBC Mongolia-ийн Санхүү хариуцсан захирал 

“Шилдэг нийгмийн хариуцлага” 

  • Сундуйжавын Дэлгэрмаа – Монгол ТВ-ийн Шууд нэвтрүүлгийн ерөнхий продюсер 

“Шилдэг инновацлаг концепц” 

  • Жаргалнасангийн Гантулга – Studix Content Factory, “Трүтфулнесс” ХХК-ийн үүсгэн байгуулагч 

 

 

Хөтөлбөрийг амжилттай төгссөн нийт оролцогчдод Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн магистрын хөтөлбөрт хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах эрх олгов. 

Мөн төгсөлтийн ажлын үнэлгээгээр “Шилдэг төгсөгч”-өөр шалгарсан П.Нямбаярт мэргэжлийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд хөгжүүлэх боломжийг дэмжин 20 сая төгрөгийн үнэ бүхий гадаадын мэргэжил дээшлүүлэх сургалтын тэтгэлэг гардууллаа. 

Энэхүү дэмжлэг нь хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнуудын тасралтгүй хөгжил, олон улсын туршлага судлах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

 

Шалгарсан төгсөгчид нь медиа салбарын хөгжлийг дэмжих бодитой шийдэл, инновацлаг санаа бүхий төслүүдээрээ манлайлан оролцож, хөтөлбөрийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснийг үнэлгээний комисс онцлон тэмдэглэлээ. 

“Медиа Энтрепренершип” хөтөлбөрийг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр” төв ТББ хамтран, “Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм. 

СЭЗИС нь цаашид хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтэн, удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, инновац болон энтрепренершипийн соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ижил төстэй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. 

Хөтөлбөрөө амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.