2026-07-06
докторант Д.Жаргалсайхан "ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ" цол хүртлээ.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "Бизнесийн удирдлага" докторын хөтөлбөрийн гуравдугаар курсийн докторант Д.Жаргалсайхан 2026 оны 07 дугаар сарын 06-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ" цол хүртлээ. 


Монголын эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээ төрдөө үнэлүүлсэн эрхэм танд СЭЗИС-ийн эрдмийн хамт олон, суралцагчдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрдэм судлалын их амжилтыг хүсэн ерөөе!

