2022-07-05
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ХААГДЛАА

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлт 2022 оны 06 сарын 29-ний өдрөөс 07 сарын 05-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулагдлаа.
Элссэн нийт элсэгчдээ баярлалаа.
Шинэ оюутны бүртгэл 2022 оны 08 сарын 17-с 08 сарын 19-ны хооронд хийгдэнэ. Та бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна уу
- Суралцах эрхийн бичиг
- Иргэний үнэмлэх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- ЭЕШ-ын батламж, эх хувь
- Сүүлийн 3 сард авхуулсан 3x4 цээж зураг
- Заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн хуваарийг хүчингүйд тооцно.
Дэлгэрэнгүйг элсэлтийн журмаас харна уу.