СЭЗИС-н төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал боловсролын чиглэлд үнэ цэнтэй ярилцлага өглөө.

Монголын боловсролын давуу болон сул тал, СЭЗИС-н сургалтын онцлог, Энтрепренер, дижитал их сургууль, боловсролтой хүн болон Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Та бүхэн хүлээн авна уу.
Дараах сэдвүүдээр ярилцлага явагдлаа:
1:40 Amarjargal.org дээрх блог бичвэрүүдийн тухай? 30 жил тасралтгүй блог бичиж байгаа шалтгаан
11:45 Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?
18:50 Монголын боловсролын тогтолцооны онцлог, сул тал
21:48 Одооны хүүхдүүд гэдэг тодорхойлолтод хамаарагдах хүүхдүүдийн онцлог юу вэ? Тэдэнд одооны боловсролын систем тохирдог уу?
31:12 Ажлын байран дээр ажилтан олдохгүй байна. Их сургууль төгссөн хүн ажлын байран дээр гологдоод байна уу?
35:32 СЭЗИС-ийн сургалтын онцлог, оюутнуудад өгдөг үнэ цэн
" Хүүхдүүдэд эрх чөлөө өгөх, өөртөө итгэлтэй, бодлоо илэрхийлэх чадвартай залуучуудыг бий болгох..."
42:15 Сургуулиуд ажиллах хүчний дутагдалд ороод байгаа тухай
" Хүүдэд, залуучуудад хайртай хүмүүс багш болох хэрэгтэй"
47:50 Манай улсын эдийн засаг дахин хямрах уу?
51:07 МУ-ын эдийн засгийг төсөв гэж харж болохгүй
57:20 Үнэхээр бид гадаад өрөө төлж чадахгүй явсаар Шри-Ланка улсын араас дампуурлаа зарлах эрсдэлтэй тулгарах уу?
59:00 Монголчуудын дийлэнх нь дутуугийн комплекстой
1:06:27 Монголчууд өөрсдийн шийдэж болох зүйлсийг шийдэлгүй зүгээр өнгөрөөчихдөг
1:08:22 Манай улс ойрын хэдэн жил хүнд нөхцөл байдалд ороогүй гэж тооцогдох уу? Хүнд гэдэг ойлголтын талаар


