Logo
UFE
2022-10-19

"Ёс суртахуунаараа манлайлъя" уриатайгаар Дэлхийн ёс зүйн өдрийг амжилттай зохион байгууллаа

"Ёс суртахуунаараа манлайлъя" уриатайгаар Дэлхийн ёс зүйн өдрийг амжилттай зохион байгууллаа

СЭЗИС-ийн хамт олон Монгол анх удаа тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн ёс зүйн өдрийг угтаж өдөр тутмын  харилцаанд соёлтой оролцох дадлыг хэвшүүлэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 16 хоногийн турш зохион байгуулсан үйл ажиллагаагаа хамт олондоо дүгнэн танилцуулж, дараа жилийн тэмдэглэлт өдөр хүртэл хийх ажлаа хамтдаа төлөвлөлөө. 

Үйл ажиллагаанд сургуулийн бүх алба нэгж, оюутны холбоо, клубууд, сайн дурын оюутнууд, багш, ажилтнууд оролцлоо. "Ёс суртахуунаараа манлайлъя" уриатай энэхүү үйл ажиллагаа нь дараа жилийн Дэлхийн ёс зүйн тэмдэглэлт өдөр хүртэл бидний өдөр тутмын ажил  үйл, зохион байгуулах бүхий л ажлуудаар үргэлжилнэ.