СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээнийн АВАРГА-р шалгарлаа

Монгол Улсад хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр англи хэлээр хуулийн судалгаа боловсруулах, мэтгэлцэх чадварыг шалгаруулдаг Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн 2021 оны 12 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, СЭЗИС, Их засаг их сургууль, Шихихутаг ХЗИС, ДХИС, Сити их сургуулийн 10 баг оролцсон. СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудын хоёр баг оролцож, эрх зүйн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан У.Болд-Уян, Н. Алтансор, 2-р курсийн оюутан С. Мөнхцэцэг нарын баг ТЭРГҮҮН БАЙХ эзэллээ.
ШИЛДЭГ ИЛТГЭГЧ-р манай оюутан У.Болд-Уян нэгдүгээр байр, С.Мөнхцэцэг хоёрдугаар байрт шалгарсав.
Энэ төрөлд 3-р курсийн оюутан О.Мөнхбаяр, 2-р курсийн оюутан А.Анар, 1-р курсийн оюутан М.Сод-Эрдэнэ нарын баг амжилттай оролцлоо.
Тэргүүн баяр эзэлсэн баг Олон Улсын улаан Загалмайн хорооноос Хонконгт жил бүр зохион байгуулдаг Ази–Номхон далайн бүсийн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээнийн тэмцээн”-д Монгол улсыг төлөөлөн орох эрхтэй болдог билээ. Манай сургуулийн баг энэ эрхийн эзэн боллоо. Амжилттай оролцсон оюутнууддаа, бэлтгэж, удирдаж оролцсон багш нартаа баяр хүргэе.