“UFE NETWORKING 2021” амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

“Оюутны Холбоо ТББ”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ UFE NETWORKING 21” үйл ажиллагаа 2021.11.19-ний 18:00-20:40 цагийн хооронд 15 салбар салбарын зочин илтгэгч, оюутнуудын хамтаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааний илтгэлийн хэсэг нь шууд дамжуулалтын хэлбэрээр СЭЗИС-ийн Оюутны Холбоо ТББ-ын цахим хуудсаар цацагдсан ба хэлэлцүүлгийн хэсэг танхимаар 30-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилэн хүрлээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд нэгдүгээр хэсэгт нийт 3 сэдвээр илтгэлүүд тавигдсан ба “Старт ап эхлүүлэх нь” сэдвээр ТомЁ ЭдТек үүсгэн байгуулагч В.Баярсайхан, “Карьер төлөвлөлт ба хөдөлмөрийн харилцаа” сэдвээр Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо ТББ-ын тэргүүн Ш.Сосорбарам, “Хөрөнгийн зах зээлд оролцох нь” сэдвээр Апекс Капитал хамтран үүсгэн байгуулагч, Томүжин Алтернатив сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат нар илтгэл тавьсан ба эдгээр илтгэлүүд хадгалагдсан үлдсэн байгаа тул сонирхсон оюутнууд цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой ба давхардаагүй тоогоор нийт 4952 хүнд шууд хүрсэн. Харин үйл ажиллагааны хоёрдугаар хэсэгт оюутнууд өөрсдийн сонирхсон сэдвийн хүрээнд 5 ангид хуваагдан оролцсон ба тус сэдвийн хүрээнд 3 хэлэлцүүлэгч нар оролцсон ба хоорондоо харилцаа холбоо тогтоож, хүссэн асуултуудаа асууж оролцсон ба цаг үе нөхцөл байдлаас үүдэн 200 оюутан хамрагдлаа.
· “Старт ап эхлүүлэх нь” сэдвийн хүрээнд Б.Нандин-Эрдэнэ (СЭЗИС-ийн БУТ-ийн ахлах багш), Ө.Өсөхбаяр (СЭЗИС-ийн төгсөгч), О.Төрмөнх (СЭЗИС-ийн оюутан, MELEARN.MN HIREUP.MN үүсгэн байгуулагч)
· “Сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд Н.Даваажаргал (Сэтгэл зүйн контент бүтээгч), Ө.Алзахгүй (Оюуны хээ клубийн үүсгэн байгуулагч, СЭЗИС-ийн төгсөгч), Т.Ууганболд (СЭЗИС бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш)
· “Хөрөнгийн зах зээлд оролцох нь” сэдвийн хүрээнд (Апекс Капитал хамтран үүсгэн байгуулагч, Томүжин Алтернатив сургуулийн хамтран үүсгэн байгуулагч), Г.Мөнх-Эрдэнэ (Таван Богд ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал), Г.Батжаргал (Мони маркет фанд ХХК-ийн гүйцэтгэх захирал)
· “Энтертайнмент сэтгэлгээ” сэдвийн хүрээнд Ж.Эрдэнбаяр (ОРИ медиа дэд захирал APPRIENTICE MONGOLIA оролцогч), О.Уянга (СЭЗИС магистрын хөтөлбөр , TWIN NOUN XXK ерөнхий захирал), Ц.Гарьди (СЭЗИС-ийн төгсөгч , ADVERI XXK MEDIA AGENGY үүсгэн байгуулагч , KOUKEN XXK MEDIA AGENCY хамтран үүсгэн байгуулагч)
· “Карьер төлөвлөлт ба хөдөлмөрийн харилцаа” Ш.Сосорбарам (Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо ТББ-ын тэргүүн), Б.Баяржаргал (Magnates үүсгэн байгуулагч, комедиан, СЭЗИС төгсөгч), Э.Чинзориг (Монгол контент гүйцэтгэх захирал, Мобиком корпорацийн ОНХА -ны захирал) нар оролцон оюутнуудад өөрсдийн туршлага, мэдлэгээс хуваалцан оролцлоо.
Мөн түүнчлэн энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан СЭЗИС, Радокс, КАПС, Хөрөнгө оруулалтын сан, Агшин клубүүд, дэмжин ажилласан ТомЁ ЭдТек ХХК, Мевенто ХХК, Хай Пеймент солюшнс ХХК, Эм Эл Си трейнинг ХХК, АПУ ХК, Юнител групп, Сошиал Пей (Голомт банк), Ард Кредит ББСБ, Хай Кореа ХХК нарт талархал илэрхийлье. Дараа жил илүү олон боломжуудтайгаар, илүү олон хүнийг хамарснаар UFE NETWORKING үйл ажиллагаатайгаа уулзацгаая.
Хүндэтгэсэн, Оюутны Холбоо ТББ
Зураг авах: https://drive.google.com/drive/folders/0AD3m9LKG56asUk9PVA