Logo
UFE
2021-12-10

СЭЗИС - 2021-2022 хичээлийн жилийн сарын аян

СЭЗИС - 2021-2022 хичээлийн жилийн сарын аян

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн нийт оюутан, багш ажилчид, клубийн гишүүдийг сар бүр нэг сэдвийн хүрээнд үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж, хөгжүүлэх, нэгнээсээ суралцах нөхцөлийг бий болгохоор сар бүрийн аяныг 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулахаар боллоо. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь сар бүрийг тухайн сэдвийн хүрээнд бүхий л талууд шинэ мэдлэг, мэдээлэл, чадваруудыг суралцан нэгдэн ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа ба 10-р сар “ЭКО СЭЗИС”, 11-р сар “Харилцаа холбоо тогтоох сар” болгон тус тус амжилттай өрнүүлсэн байна. Хичээлийн жилийн үлдсэн саруудыг ч идэвх зүтгэл чармайлттайгаар өнгөрүүлнэ гэж итгэж байна. 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: 

● Бакалаврын сургалтын алба

● Соёл иргэншил, аялал жуулчлалын тэнхим

● Оюутны холбоо ТББ

● Оюутны клубүүд