Logo
UFE
2021-11-12

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль (СИС) ба СЭЗИС хос дипломтой хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан харилцан солилцохоор тохиролцон хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль (СИС) ба СЭЗИС  хос дипломтой хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан харилцан солилцохоор тохиролцон хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2021 оны 10 сарын 27-д СЭЗИС-ийн төлөөлөгчид ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуульд зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд СЭЗИС-ийн ректор Б. Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Евразийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ирина Имидеева нар багтжээ.

Уулзалтад СИС-ийн талаас ректор Эскиндаров М.А, олон улсын харилцаа эрхэлсэн проректор Линников А.С, судалгаа шинжилгээ эрхэлсэн проректор Масленников В.В, “Их, дээд сургуулийн менежмент”-ийн факультетийн декан Трачук А.В, олон улсын хамтын ажиллагааны орлогч захирал Ременцев А.Н, олон улсын хамтын ажиллагааны удирдлагын газрын дарга Приходько Л.В. нар оролцлоо.

СИС-ийн ректор Эскиндаров гадаад оюутнуудын дунд монгол оюутны тоо 3-р байр эзэлж байгааг онцолж төгсөгчид нь өндөр албан тушаал хашиж, ажил мэргэжил карьерийн хувьд өсч, өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд гарсныг тэмдэглэв. Түүнчлэн энэ онд тус сургууль засгийн газрын түвшинд болж өнгөрсөн «Приоритет 2030» хөтөлбөрт ялагч болсон ба нийт 46 их дээд сургууль өрсөлджээ. Санхүүгийн чиглэлээр төрөлжсөн их сургууль төдийгүй Оросын тэргүүлэх их сургуулиудын нэг болж чаджээ. СИС-ийн төслүүд боловсролын салбарын мэдээлэлжүүлэлт, санхүү, үйлдвэрлэлийн дижитал технологитой холбоотой. СЭЗИС-тай хамтарсан хос дипломын хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулсан нь бидний хувьд чухал үйл явдал бөгөөд гадаад түншүүдтэй бат бөх харилцаа тогтоон хөгжүүлэх нь ирээдүйн хөгжлийн сайн баталгаа юм гэж өгүүллээ.

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Оросын шинжлэх ухааны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан СИС-д хүрэлцэн ирсэн нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Гадаад эх сурвалж:
http://www.fa.ru/Pages/Home.aspx