Logo
UFE
2021-09-20

СЭЗИС-ийн БССА болон оюутны клубын тэргүүнүүдийн уулзалт 2021.09.19-ны өдөр зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн БССА болон оюутны клубын тэргүүнүүдийн уулзалт 2021.09.19-ны өдөр зохион байгуулагдлаа

2021-2022 оны хичээлийн жилийн намрын семестер дэх эхний “Клубийн тэргүүнүүд”-ийн хурал “СЭЗИС”-ийн гэр өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хурлаар дараах сэдвүүдээр хэлэлцсэн бөгөөд клубүүдийн үйл ажиллагаа, ажиллах зарчимын талаар ярилцлаа

Хурлын эхний хэсэг Оюутны холбоо болон клубуудын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв.

  • “Оюутны Холбоо” ТББ нь 2021-2022 оны хичээлийн жилд “Идэвх оролцоо, хамтын үйл ажиллагаанд суурилсан жил” хэмээх зорилтын хүрээнд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд клубүүд үйл ажиллагаагаа мөн энэхүү зорилтын хүрээнд зохион байгуулж хамтран ажиллах боллоо.
  • Клуб, сургуулийн хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагаа, төлөвлөгөөнд анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж тодорхойлсон ба клубүүдийн нэгдсэн элсэлт болон цаг үеийн нөхцөл байдлын хувьд хэрхэн зохицуулалт хийх талаар мэдээлэл хүргэж, цаашдын зохион байгуулах үйл ажиллагаанд Оюутны Холбоо ямар оролцоотойгоор дэмжин ажиллахаа тодорхойллоо.
  • Хичээл сургалтын үйл ажиллагаа нь танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд үүнд тохируулан уян хатан байдлаар төлөвлөгөөг боловсруулан ажиллахыг онцолсон ба өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үйл ажиллагааг 40 хүртэлх хүний тоотойгоор зохион байгуулах боломжтой тул клубүүдийн уулзалт мөн эдгээр журмуудын хүрээнд зохион байгуулагдана.

Хурлын хоёрдугаар хэсэгт Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа, бакалаврын сургалтын албаны мэргэжилтэн П.Баяржаргал нар клубүүдтэй ЭШХ болон сургалттай холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хэлэлцсэн ба клубүүдийн үйл ажиллагааг цахим болон танхимын хэлбэрээр уулзалтын өрөө, танхимыг давхцуулалгүй зохицуулж үйл ажиллагаа явуулахад нь тусалж дэмжихээ илэрхийлсэн бөгөөд клубүүдийн зүгээс тодруулах шаардлагатай асуулт, саналуудыг хүлээн авч цаашдын төлөвлөгөө үйл ажиллагаандаа тусгаж, дэмжиж ажиллах талаар хэлэлцүүлэг хийлээ.

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн нийт оюутнууддаа хичээлийн шинэ жилийн шинэ жилийн мэнд хүргэж, амжилт хүсье!
2021 оны 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн сондгой долоо хоног эхэлж, танхимын сургалт орохтой холбоотойгоор та бүгд хичээл сургалтын үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж оролцон эрүүл мэндээ хамгаалаарай!

Хүндэтгэсэн,
БССА