“ЭРХ ЗҮЙН ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас Монголбанктай хамтран хууль зүйн салбарт эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээ (Economic Analysis of Law)-ний аргыг нэвтрүүлэхэд чиглэсэн онол, практикийн асуудлаар “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хуралд “Хувь хүний дампуурал ба Энтерпренершип” сэдвээр Т.Энхбаяр (Сентрополис Консалтинг ХХК), “Өмчийн эрх зүйн эдийн засаг: Хөршийн эрх” сэдвээр Ж.Оюунтунгалаг (СЭЗИС), “Чанаргүй зээл барагдуулалтын судалгаа: Гэрээний эрхээ шүүхийн журмаар хамгаалах эрх зүй ба эдийн засгийн зарим асуудал” сэдвээр М.Энхтөр (Монголбанк), “Давамгайлагч болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тодорхойлох эрх зүй ба эдийн засгийн шинжилгээ” сэдвээр Л.Отгонбаяр (СЭЗИС), “Эрүүгийн эрх зүйн эдийн засгийн шинжилгээ: Хар тамхины далд эдийн засаг” сэдвээр Ж. Мөнхболд (ДХИС) нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд хууль зүйн болон эдийн засгийн чиглэлийн их сургуулиудын багш, эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд, Монголбанк, СЗХ, шүүх, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож Монгол улсын эдийн засаг болон эрх зүйн судалгаа, сургалт, боловсролын агуулгад эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээ (Economic Analysis of Law)-г нэвтрүүлэх, онолын болон практик ач холбогдол, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.


