Logo
UFE
2023-03-02

VOLUNTEER FAIR 2023

VOLUNTEER FAIR 2023

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) нь  “UFE Volunteer Fair 2023” сайн дурын ажлын үзэсгэлэнг хоёр дахь удаагаа “Эерэг нөлөөллөөрөө гангаръя” уриан дор зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаа нь оюутан, залуусын сайн дурын болон бизнесийн байгууллагуудыг холбон тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой. Уг арга хэмжээ нь хоёр хэсгээс бүрдэх ба нэгд сайн дурын ажилд хамрагдах сонирхолтой оюутан залуусыг бүртгэх, хоёрт тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сайн дурын төслийн уралдаанаас шалгарсан төслүүдийг дэмжин хамтдаа хэрэгжүүлэх боломжтой. 

Байгууллагууд үзэсгэлэнд дараах байдлаар орох боломжтой. Үүнд:

  • Байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлын талаарх мэдээлэл өгөх; 
  • Сайн дурын ажилд оролцох сонирхолтой оюутнуудад мэдээлэл өгөх, бүртгэх; 
  • Бараа бүтээгдэхүүн борлуулах, орлогыг сайн дурын үйлсэд хандивлах;
  • Арга хэмжээг ивээн тэтгэх, арга хэмжээний мэдээлэлд байгууллагын логог байршуулах; 
  • Төслийн уралдааны шүүгчээр ажиллаж, хамтран хэрэгжүүлэх сайн дурын төслөө сонгох;
  • Бусад хэлбэрээр хамтрах санал нээлттэй.

 

Энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 2023.03.17-оос (бүртгэл дуусах хугацаа) өмнө бүртгүүлнэ үү. Бид бүртгэлийн дагуу эргэн холбоо барих болно. 

Байгууллагад бий болох давуу талууд:

  • Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд нийгэмд бодитой хувь нэмрээ оруулах;
  • Сайн дурын ажил хийх сонирхолтой оюутан, суралцагчдыг өөрсдийн үйл ажиллагаанд хамруулах;
  • Оюутан залуусын санаачилсан төслүүдэд цаг хугацаа, хүний болон санхүүгийн нөөцөөрөө хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлэх;
  • СЭЗИС-ийн болон СЭЗИС-ийн оюутны холбооны цахим болон сошиал хуудсаар арга хэмжээний видео болон хулдаасан хэвлэлүүд дээр байгууллагын лого тэмдгийг ивээн тэтгэгчээр байршуулах, олон нийтэд мэдээлэл хүргүүлэх. 
  • Цаашид сайн дурын ажилтан авах хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг багтана. 

Та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Зохион байгуулагч: СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны холбоо ТББ

#UFE_VOLUNTEER_FAIR_2023