2023-03-27
СЭЗИС-ийн Мэдээллийн систем хөтөлбөр "Ажлын байранд суурилсан сургалт" хэрэгжүүлж эхэллээ

СЭЗИС-ийн Мэдээллийн систем бакалаврын хөтөлбөр нь М банк, Ашид Капитал ББСБ (Simple) хамтран Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.
Тус хөтөлбөр нь оюутан танд дараах боломжийг олгоно:
Суралцах хугацаанд өөрийн сурч буй мэргэжлийн ажлын байранд ажиллах (цалинтайгаар дадлагажих);
Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа хичээл, дадлагын дүнгүүдээ дүйцүүлэх;
Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ажлын байраар дамжуулан олж авах;
Дадлагажиж буй байгууллагынхаа соёлд суралцаж, сургалтад амжилттай хамрагдсан тохиолдолд ажлын байраар хангагдах;
Ажлын туршлага хуримтлуулах;


