Logo
UFE
2023-03-29

ART Badge хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ART Badge хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

1. ART Badge хөтөлбөрийн тухай
ART Badge хөтөлбөр нь урлагийн боловсрол олгох замаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг, ёс суртахуунлаг, бүтээлч бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. Хөтөлбөрийн сургалтууд нь бүтээлчээр сэтгэх, бусадтай харилцах, аливаа асуудлыг зөвөөр шийдэж, даван туулах арга дадал хэвшүүлэх зорилготой.

2. Хүрэх үр дүн
⭐Хувь хүний хөгжил (өөрийгөө ойлгох, өөрийгөө нээх, мэдрэмжээ хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, neuroplasticity сайжрах (мэдрэлийн эсүүдийн холбоо нэмэгдэж, оюуны үйлдэл сайжирна), стрессээ тайлах аргад суралцах, сатаарах, залхах, донтох явдлыг даван туулах)
⭐Бие хүний хөгжил (гоо зүйн мэдлэг, бүтээлчээр сэтгэлгээ хөгжих, харилцааны ур чадварт суралцах, хамт олны уур амьсгал сайжрах, юмсыг олон талаас нь харж, боломжит хувилбарыг дэвшүүлэх, асуудлыг олж харж, зөвөөр шийдэх, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх)

3. Сургалтын зохион байгуулалт
⏳Сургалтуудыг сар бүрийн 3-4 дэх долоо хоногт зарлаж, бүртгэнэ.
⏳Сар бүрийн эхний 7 хоногт эхэлж, 4 долоо хоног үргэлжилнэ.
⏳Сургалт 4 удаагийн оролттой, нийт 12 цагийн сургалт байна.
⏳Сургалт танхимд явагдаж, цахим талбараар дэмжинэ.

4. Хэн суралцах боломжтой вэ?
СЭЗИС-ийн бакалаврын өдрийн болон хамтарсан хөтөлбөрийн оюутан,
СЭЗИС-ийн багш, ажилтан
Хөтөлбөрийг сонирхож буй хэн бүхэн (2023-2024 оны хичээлийн жилээс эхэлнэ)

5. ART Badge хөтөлбөрийг сонгох шалтгаан
?ART COACH: Уран бүтээлч, мэргэжлийн урлагийн багш нар сургалтыг удирдана.
?Уян хатан хөтөлбөр: олон төрлийн сургалт, сургалт бүр өөр чадвар хөгжүүлнэ, гүнзгийрүүлэх боломжтой (3 түвшин), сар бүр нээгдэнэ, танхимаар хичээллэж, цахимаар дэмжинэ.
?Блокчэйнээр баталгаажсан сертификат болон ART Badge олгоно.
?Ач холбогдол өндөр: Хувь хүний болон бие хүний хөгжлийг дэмжинэ. Бусад салбарын хөгжүүлж чадахгүй ур чадварыг хөгжүүлнэ. Урлаг хүнд өөрийгөө ойлгох, нээх, илэрхийлэх олон төрлийн аргыг заах тул сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Өдөр тутмын амьдралаас үүсэх стресс, таагүй байдлыг даван туулах аргыг олохоос гадна оюун сэтгэлгээ, сэтгэл зүрхний боловсрол дээшилнэ.

6. Блокчэйнээр баталгаажсан сертификат
✅Сертификат нь блокчэйнээр баталгаажсан тул мэдлэг, чадвар, давуу талаа батлах боломж олгоно.
✅Давтагдашгүй дугаартай тул цаасаар хэвлэж тамгалах, нотариатаар батлах шаардлагагүй.
✅Хуурамчаар үйлдэх боломжгүй. Дэлхийн хаанаас ч интернэт ашиглан магадлах боломжтой.
✅Нийгмийн сүлжээ, цахим танилцуулга дээр хуваалцах боломжтой.
✅СЭЗИС-ийн оюутнууд нэмэлтээр ART Badge цахим тэмдэг авна.

7. Хөнгөлөлтийн хувь
СЭЗИС-ийн оюутан, багш, ажилтан 2023 оны 4 сарын сургалтад 30% хөнгөлөлттэй (70,000₮) суралцана.

8. Бүртгэл https://admission.ufe.edu.mn/information/training/53 сайтаар явагдаж байна.