Logo
UFE
2026-06-03

🎉🏆 ШИНЭХЭН IAP-Д БАЯР ХҮРГЭЕ! 🏆🎉 🎉

🎉🏆 ШИНЭХЭН IAP-Д БАЯР ХҮРГЭЕ! 🏆🎉 🎉

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн цагийн хөтөлбөрийн оюутан Молор овогтой Ану нь Олон улсын Дотоод Аудитын Институт (IIA)-аас олгодог Internal Audit Practitioner (IAP) мэргэжлийн зэргийг анхны оролдлогоороо амжилттай хүртсэнд чин сэтгэлийн баяр хүргэе! 👏🌟 

Энэхүү амжилт нь зөвхөн нэг шалгалтыг давсан үр дүн бус, харин зорилгодоо үнэнч байж, тасралтгүй суралцан хөгжиж, өөрийгөө сорьж чадсаны бодит илэрхийлэл юм. 

IAP нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дотоод аудитын мэргэжлийн анхны зэрэг бөгөөд олон улсын түвшний мэдлэг, ур чадвар, ёс зүйн ойлголтыг баталгаажуулдаг нэр хүндтэй үнэлгээ билээ. 

💙 Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хамт олон бид Анугаар үнэхээр их бахархаж байна. 

Түүний энэхүү амжилт нь дотоод аудитын чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд боломж бодитой, зорилго биелдэг гэдгийг харуулсан сайхан жишээ болж байна. 

🚀 Өнөөдөр IAP, 
🎯 Маргааш CIA, 
🌏 Ирээдүйд Монголын дотоод аудитын салбарын манлайлагч мэргэжилтэн болох аяллын эхлэл ийнхүү тавигдаж байна. 

Анугийн гаргасан энэхүү амжилт нь дараагийн олон оюутанд урам зориг өгч, СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс олон олон IAP, CIA зэрэгтэй чадварлаг мэргэжилтнүүд төрөн гарах эхлэл болно гэдэгт бид итгэлтэй байна. ✨ 

СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зүгээс М.Ануд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын сурлага, ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил, олон улсын карьерын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 🌟👏 

#UFE #AccountingDepartment #InternalAudit #IAP #CIA #IIA #FutureInternalAuditor #UFEProud #ProfessionalSuccess