Logo
UFE
2022-05-13

Rebranding day амжилттай боллоо

Rebranding day амжилттай боллоо

Санхүү эдийн засгийн их сургуулийн "Стратеги төлөвлөгөө 2021-2031" батлагдсанаар сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс дараах байдлаар өөрчлөгдлөө.

Эрхэм зорилго: Олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болно.

Алсын хараа: Даян дэлхийн тогтвортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт үнэ цэнтэй хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэнэ.

Үнэт зүйлс:

          Судалгаа, сургалтын төгөлдөршил

          Эрдмийн эрх чөлөө, энтрепренер сэтгэлгээ

          Зарчимч түншлэл

          Ирээдүйдээ итгэлтэй хамт олон

          Сайн засаглал

Уриа: ЭРХЭМ БАЯН ЭРДЭМ

Сургуулийнхаа нүүр царайг үндэсний болон олон улсын хэмжээнд шинээр таниулан сурталчлах үйл ажиллагааг 2022-05-03 өдөр албан ёсоор “Rebranding Day” арга хэмжээгээр эхлүүллээ.

Rebranding Day өдрийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдав: Үүнд:

-           Сургуулийн өмнөх логог бэлэгдэл болгон тунхаглаж, хуучин туг, далбааны хамт түүхэн дурсамжийн музейд хүндэтгэлтэйгээр байршуулав. 

-           Эрхэм зорилгоо шингээсэн шинэ үеийн билэг тэмдгийг бүтээж олон нийт, оролцогч талууддаа танилцуулж, шинэ туг далбаагаа заллаа.

-           Сургуулийн бэлэгдэл амьтнаар хурд, хүч, тэнцвэр, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон цоохор ирвэсийг сонгосноо албажуулав.

-           Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, сургалтын систем, мэдээллийн болон сошиал сувгаа шинэ логотой хаяг, шошгоор гоёв.

-           Шинэ вэб сайтаа нээв.

Энэ өдрийг 3D лого, холограм видео, брэнд бүтээгдэхүүн чимэглэж, брэндбүүк, сошиал сувгийн стандарт, нэрийн хуудас тараагдаж, ирвэстэй логог алба нэгжүүддээ дурсгалаа.

Үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцсон багш, ажилтан, оюутан, уригдан ирсэн ахмадууд, дэмжсэн удирдлагууддаа талархал илэрхийлье.

Дараах хүмүүстээ тусгайлан баярласнаа үүгээр уламжилъя.

  • Зөвлөх, Маркетингийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ
  • Хөтлөгч, Маркетингийн багш Г.Болор-Эрдэнэ
  • Мултимедиа дизайнер Т.Ариунболд
  • Контент хөгжүүлэгч Б.Эрдэнэцогт
  • Ахлах контент хөгжүүлэгч О.Энхбаяр
  • Маркетингийн менежер Б.Итгэл
  • Сүлжээний инженер А.Баатарсайхан
  • Ашиглалтын инженер З.Амарсайхан
  • Хамтын ажилагаа, түншлэл хариуцсан мэргэжилтэн Р.Болор-Оюу
  • Бакалаврын сургалтын албаны мэргэжилтэн Э.Золбоо
  • Маркетингийн Радокс клубын тэргүүн Э.Номин болон гишүүд
  • Номын сангийн эрхлэгч Д.Нэргүй
  • Номын санч Б.Батцэцэг, Э.Ичинхорлоо

Хамт олондоо амжилт хүсье!