Хэн сайн банкир вэ? 2024 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

ТАНИЛЦУУЛГА
Санхүүгийн удирдлагын тэнхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “хэн сайн банкир вэ?” 2023 - 2024 уралдаан тэмцээн нь 4 ялгаатай даалгавар ажилбартай, хоёр үе шат бүхий үйл ажиллагааны хүрээнд 3-р сарын 22-нд зохион байгуулагдаж дууслаа. Энэ жилийн тэмцээний онцлог бол багийн зохион байгуулалттай, олон талын шинжлэх ухааны онолын ойлголт болон практик туршлага дээр суурилсан байдлаар өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд шинэчлэн зохион байгуулсан ба СУТ-ийн 3,4-р курсийн 50 оюутан 10 баг бүртгүүлэн оролцлоо
ҮЙЛ ЯВЦЫН ТУХАЙ
Тэмцээний нэгдүгээр шат 2 цаг үргэлжилсэн ба үүнд 60 минутын тест, 60 минутын банкны нягтлан бодох бүртгэл бүхий кейс бодлого даалгавар байлаа. Хоёрдугаар шатанд 6 багийг эхний шатны хоёр даалгаварын дундаж оноогоор дүгнэн шалгаруулж дараагийн шатанд эдийн засаг санхүүгийн салбарын ойлголт бүхий кейс даалгаварыг багууд 40 минутын турш ажиллан 20 минутын турш илтгэл танилцуулж, асуултанд хариуллаа. Үүний дараа 40 минутын турш POWER BI кейс даалгаварын хүрээнд өгөгдөл боловсруулж өрсөлдлөө. Тэмцээний шүүгч багшаар СУТ-ийн Д.Больтогтох, Ж.Дэлгэрсайхан, С.Баярбаатар, Я.Дашпил, Ч.Баярцэцэг нар ажилласан ба POWER BI өгөгдөл боловсруулах кейс даалгаварын шүүгчээр Ш.Ганболд багш ажилласан болно.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Ганцаарчилсан төрөл:
1. М.Номин-Эрдэнэ B20FA1203 62.8 оноо
2. А.Азжаргал B20FC1301 48.8 оноо
3. О.Адъяажаргал B21FA1192 46.2. оноо
Багийн төрөл: “Hocus Pokus” баг 71.6 оноо
1. М.Номин-Эрдэнэ B20FA1203
2. Д.Аюуш B20FA1218
3. Б.Чүгжинноров B20FA1126
4. Н.Билгүүн B20FA1106
5. А.Азжаргал B20FC1301
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ