Эрх зүйн хөтөлбөрийн дэд хорооны хурал зохион байгуулагдлаа
СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн дэд хорооны хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22 ны өдөр зохион байгууллаа. Хуралд уг хорооны гишүүн эрх зүйн тэнхимийн багш нар, ажил олгогчийн төлөөлөл Өмгөөллийн Легал Полиси ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Болормаа, төгсөгчийн төлөөлөл Монголын Хөрөнгийн Бирж ХК- ны хуульч Х.Оюунсанаа, оюутны төлөөлөл 3-р курсийн оюутан Б.Энхжаргал, 2-р курсийн оюутан Л.Намуунаа нар оролцоо.
Хурлаар 2025-2026 оны хичээлийн жилийн эрх зүйн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө болон ирэх хичээлийн жилд хийж, хэрэгжүүлэх ажлууд, сургалтын зохион байгуулалтад орж буй шинэлэг өөрчлөлтүүдийг танилцуулахын зэрэгцээ сургалтын төлөвлөгөөнд оруулах санал, зөвлөмж харилцан ярилцсан, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хөтөлбөрийн дэд хорооны хуралд оролцож үнэтэй санал, зөвлөмж өгсөн гишүүддээ талархал илэрхийлье.