Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC хөтөлбөр нээлтээ хийлээ

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Их Британийн боловсролын байгууллага Pearson-ий “BTEC” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол Улсын цорын ганц их сургууль болж, 2025 оны 5 сарын 23-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Pearson нь дэлхийн хамгийн том боловсролын үнэлгээ, шалгалтын байгууллага ба дэлхий даяар 70 гаруй улсад BTEC хөтөлбөр хэрэгжиж байна.
BTEC хөтөлбөр нь ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, практик ур чадварт суурилсан учраас уг хөтөлбөрийн төгсөгчид мэргэжлээрээ дэлхийн хаана ч ажилд орох боломжтой байдаг. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын 260 гаруй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуурт уг дипломыг хүлээн зөвшөөрөгддөг байна.
Тус хөтөлбөр нь англи хэл дээр явагдах ба бакалаврын үндсэн сургалттайгаа хослуулж суралцсанаар, оюутнуудад ХОС дипломтой төгсөх боломжийг Санхүү Эдийн Засгийн Их сургууль Монголдоо анхлан олгохоор болж байна.
Санхүү эдийн засгийн их сургууль нь энэ жил Бизнес болон Дижитал технологи мэргэжлээр “Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC” бакалаврын хөтөлбөртөө элсэлт авч байна. Уг бакалаврын хөтөлбөрт 3 жил суралцаад Английн нэр бүхий 30 их дээд сургуулиас сонгон 1 жилийн хугацаанд шилжин суралцах боломжтой зэрэг олон давуу талуудыг элсэгчдэдээ олгож байна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.