Logo
UFE
2025-12-02

“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Шунхлай ХХК” хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа

“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Шунхлай ХХК” хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) болон Шунхлай ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сургалт, судалгаа, менторшип хөтөлбөр болон төслийн ажлуудыг өргөн хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. 

Хамтын ажиллагааны чиглэлүүдэд: 

  • Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөрт хамрагдах;
  • Бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөрт ажилтнуудаа хамруулах;
  • Нийгэм олон нийт, зорилтот бүлэгт чиглэсэн төсөл хамтран хэрэгжүүлэх;
  • Захиалгат судалгааг хийж гүйцэтгэх 
  • Удирдах ажилтнуудыг оюутны хөгжлийн семинар, зочин илтгэгч, бизнесийн зөвлөх багшаар ажиллуулах
  • Сургалтын болон оффисын анги танхимыг хамтран ашиглах
  • Менторшип хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зэрэг багтсан болно. 

Энэхүү хамтын ажиллагаа нь их сургуулийн боловсролын чанарыг практиктай холбох, бизнесийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, оюутнуудыг бизнесийн бодит орчинд бэлтгэн гаргах зэрэг стратегийн ач холбогдолтой байна. 

#ufe_entrepreneur_university 

#administrative_and_complience_office 

#ufe_partnership