Logo
UFE
2025-12-05

“Санхүү эдийн засгийн их сургууль” болон “Монголын Хөрөнгийн Бирж” ХК стратегийн түвшний хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Санхүү эдийн засгийн их сургууль” болон “Монголын Хөрөнгийн Бирж” ХК стратегийн түвшний хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” (СЭЗИС) Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн гол институц болох “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санхүүгийн боловсрол, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, инновац болон дижитал шилжилтийн салбарт өргөн хүрээтэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ. 

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд:  

  • Санхүүгийн зах зээлийн судалгаа 

  • Хүний нөөц ба чадамж хөгжүүлэлт 

  • Инновац ба дижитал шилжилт 

  • Нийгмийн хөгжил ба санхүүгийн боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа 

  • Хамтарсан хөтөлбөрийн хамтын ажиллагаа 

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.  

#ufe_entrepreneur_university 

#administrative_and_complience_office 

#ufe_partnership