2026-08-11
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдахтай холбогдуулан Боловсролын яамнаас гаргасан шийдвэрийн дагуу хичээлийн жилийн эхний үеийн зарим үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна. Шинэ элсэгч та сургалтын төлбөр, хичээл сонголт, чиглүүлэх сургалт, хичээлийн эхлэх хугацаа болон оюутны дотуур байртай холбоотой дараах мэдээлэлтэй танилцана уу.
📌 ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ЧУХАЛ ХУГАЦААНУУД
- 2026.08.17: Нэмэлт элсэлтийн үйл ажиллагаа 100% цахимаар зохион байгуулагдана. Бүртгүүлсэн элсэгч нарт имэйлээр тэнцсэн, тэнцээгүй дэлгэрэнгүй имэйл илгээх болно. Асууж тодруулах Шинэ элсэгч болон эцэг, эхтэй 2026.08.28-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хоорон дараах холбоосоор цахим хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл өгч, холбогдох асуултад хариулах болно.
Холбоос:Google Meet https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1
- 2026.08.20: Гэрээ байгуулсан элсэгчид сургалтын төлбөрөө төлж баталгаажуулах сүүлийн хугацаа.
- 2026.08.24-2026.08.28: Шинэ элсэгчийн чиглүүлэх сургалт цахимаар зохион байгуулагдана
- 2026.08.26: Хичээл сонголт.
- 2026.09.01: Хичээлийн шинэ жилийн нээлт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
- 2026.09.01–2026.09.11: хооронд батлагдсан хуваарийн дагуу хичээл цахимаар цахимаар явагдана.
- 2026.09.14: Хичээл батлагдсан хуваарийн дагуу танхимаар үргэлжилнэ.
🏠 ОЮУТНЫ ДОТУУР БАЙР
- Оюутны дотуур байранд орох хүсэлтэй шинэ элсэгчдийн бүртгэлийг 2026.08.27–08.29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулна.
- Бүртгэлийн холбоос: https://dormitory.ufe.edu.mn/
- Оюутнуудыг дотуур байранд 2026.09.14-ний өдрөөс хүлээн авна.
🏠 Холбоо барих:
- Үндсэн хөтөлбөр: 85058035
- Хамтарсан хөтөлбөр: 85058037
- Мэргэшсэн хөтөлбөр:91999111, 99158505
- Интерактив хөтөлбөр: 99078464
- BTEC хөтөлбөр: 99902286
- Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287
- Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системийн асуудлаар): 85058052
- Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 77774400 (2-1)
- И-мэйл: admission_bachelor@ufe.edu.mn
СЭЗИС – Бакалаврын сургалт, судалгааны алба
2026.08.11

