2024-05-29
ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭЛСЭГЧ

Олон улсын хөтөлбөр болон хэлний шалгуур хангасан элсэгчид дараах хөтөлбөр, мэргэжилд Элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний босго оноо давсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэн суралцах боломжтой.
- Pearson BTEC international IT program: Level 3
- Cambridge Computer science: АS түвшин
- Cambridge Travel and tourism: АS түвшин
- Англи хэл: IELTS 7, TOFEL IBT 95
- Хятад хэл: HSK4
- Япон хэл: N2
“Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч”-ээр элсэх хүсэлтийг 2024.06.10-ны дотор СЭЗИС-ийн “Цахим зөвлөх үйлчилгээ”-ний талбараар хүлээн авна. Ирүүлсэн материалыг элсэлтийн комисс шалган, 2024.06.15-ны дотор суралцах урилгыг гардуулна.