Logo
UFE
2025-06-20

СЭЗИС болон Монголын Электрон Спортын Холбоо ТББ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд MESA OFFICE-д зочлон, цахим спортын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

СЭЗИС болон Монголын Электрон Спортын Холбоо ТББ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд MESA OFFICE-д зочлон, цахим спортын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

СЭЗИС болон Монголын Электрон Спортын Холбоо ТББ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал А.Амаржаргалын урилгаар СЭЗИС-ийн ректорын зөвлөлийн гишүүд, багш ажилтны төлөөлөл MESA OFFICE TOUR хийн CEO office -д зочилж, Монголын Электрон Спортын Холбоо ТББ-н үйл ажиллагаа, шууд дамжуулалтын студи, тоног төхөөрөмж болон олон улсын тэмцээн уралдаануудын мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж, харилцан санал солилцлоо. 

СЭЗИС нь Монголын Электрон Спортын Холбоо ТББ, Efive Hub ХХК-тай хамтран монгол улсад анх удаа Цахим спортын менежмент 1 жилийн сертификаттай, академик хөтөлбөрийг боловсруулж, элсэлтээ зарлаад байгаа юм.