Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд Монголбанкнаас зохион байгуулсан "Эрдэм шинжилгээний бага хурал"-д амжилттай оролцлоо
Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой зохион байгуулсан "Эрдэм шинжилгээний бага хурал"-д Эрх зүйн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Т.Энх-Отгон, О.Оюунсаруул нар “Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд мэдээлэх үүрэгтэй зарим этгээдийн комплаенсын практик үр нөлөөний хязгаарлагдмал байдал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр оролцож ГУРАВДУГААР байр, 4-р курсийн оюутан Г.Мишээл, Э.Сугар нар “Виртуаль хөрөнгийн салбараар дамжуулан мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага,технологийн дэвшил ашиглан урьдчилан сэргийлэх арга зам” илтгэлээр оролцож тусгай байр эзэлсэн байна. Мэдлэг оюунаа дайчлан, манлайлан оролцож, амжилт үзүүлсэн оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.